Дэслэгч Г.Ганбаярыг нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр галд өртөн шатаж байсан айлаас дөрвөн хүний амь аварч, баатарлаг үйлс бүтээгээд буй. Түүнийг өнөөдөр хотын удирдлагууд хүлээн авч уулзан, нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, урамшууллаа.
Дэслэгч Г.Ганбаяр энэ сарын 24-ны өглөө 08.00 цагийн үед өглөө ажилдаа явж байх үед автобусны буудлын ойролцоох нэгэн айлын байшин шатаж байгаа мэт утаа суунаглаж харагдсан гэдэг. Тэрээр яаран гүйж очоод хашааны завсраар хартал гал хурдацтай тархаж байсан тул байшингийн цонхыг хагалан орж, галын аюулаас дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ