Цуврал гэмт хэрэгтний сэтгэцийг шалгуулжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өнгөрсөн долоо хоногт онц ноцтой цуврал гэмт хэрэг гарсан билээ. Тус аймагт үйлдэгдсэн онц харгис хэрцгий, хүний биед аюултайгаар хүч хэрэглэн үйлдэгдсэн дээрэм, булаалт, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан гэмт хэргүүдийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн н.Рэнцэнсамбуу гэгч 19 настай залуу үйлдсэн болохыг тогтоосон.
Гэмт этгээд ч хэргээ хүлээн, орой үдшийн цагаар ганцаараа яваа охидыг зодож, эд зүйлсийг нь дээрэмдэж, хүчирхийлдэг гэдгээ мэдүүлсэн байна. Тэрээр аймагтаа нэгэн хувийн компанид галчаар ажилладаг бөгөөд гараатай өдөр болгон гэмт хэрэг хийдэг байжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 91.1,91.2-оор хэрэг үүсгэн цагдан хорьсон бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг шалгуулжээ. Шинжилгээний хариу нь хараахан гараагүй байгаа ч түүнийг ёс бусаар, хэрцгий байдлаар бэлгийн болон бие сэтгэлийн таашаал авдаг гаж нэгэн байж магадгүй хэмээн таамаглаж буй аж.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ