Улаанбаатарт бага зэргийн цас орно

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, 28, 29-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 01дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхиговь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойшэргэж секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ