Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


- 08.30 цагаас Нийслэлийн онцгой комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.
- 08.30 цагт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас зарласан“Эрх зүйн шинэчлэл- иргэний эрхийн баталгаа” сэдэвт сарын аяны хүрээнд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. Арга хэмжээ нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон 100 айл дахь Үйлчилгээний 1, 2, 3-р байранд болно.
- 09.00 цагт Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болно. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гаалт нар мэдээлэл хийнэ.
- 09.30 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын VII хуралдаан хуралдана.
- 09.30 цагт МАХН-аас эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулсан Үндсэн хуулийн төслийг улс төрийн намууд, судлаачдад танилцуулж, хэлэлцүүлэх үйл ажиллагаа болно.
- Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг эсэргүүцсэн ээж, аавуудын тайван жагсаал хийх гэж байгаа талаар МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд 11.00 цагт Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсаны мэндэлсний 55 жилийн ойтой холбогдуулан тогтоолын төсөл өргөн барих талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
- МУБИС-ийн оюутан залуус цусаа өгч АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ сайн үйлсийн аянд нэгдэж, 12.00 цагт МУБИС-ийн А байрны 1 давхарт байрлах Оюутанд үйлчлэх төвд болох МДХ-ны хүндэтгэлийн арга хэмжээ болно.
- “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч ” сургалт 16.00 цагаас АНУ-ын элчин сайдын яамны урд байрлах СИТИ их сургууль дээр болно.
- Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн" УЕПГ-ын байранд болно.
- Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс "Гараас гарт" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ