Хүний хөгширч эхэлдэг насыг тогтоожээ

АНУ-ын мэргэжилтнүүд хүний хүйснээс үл хамааран түүний хөгшрөх үйл явц идэвхиждэг яг тэр насыг тогтоожээ.

Хөгшрөх үйл явц 39 нас гэхэд эхэлдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоосон байна.

Эмч нар хэд хэдэн судалгаа хийгээд, энэ насанд хүрэхэд хүйснээс үл хамааран оюуны чадамж муудаж, харин тулгуур-хөдөлгөөний үйл ажиллагаа алдагддагийг илрүүлжээ.

Чухамхүү энэ үе гэхэд, мэдрэлийн эсийн хувьд хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг тусгай бодис болох миелин ялгарах нь нэлээдбагасдаг гэж америкийн мэргэжилтнүүд үзэж байна. Тийнхүү,миелиний ялгаралт буурах нь хүний биеийн болонтанин мэдэхүйн үүргийн хөгжилд нөлөөлдөг аж.

Миелин алдагдах нь хүний ой санамж,ажиллах чадвар болон биеийн боломжийг сулруулах аюултай гэнэ.Ийм өөрчлөлт нь хүний биеийн идэвхижлийг бас бууруулж, энэ насанд шилжсэнээр хөгшрөлт эхэлдэг байна.

Эрдэмтдийн судалгаанд 23-80 насны сайн дурынхан оролцжээ.

Туршилтад оролцогчидямар нэгэн хөдөлгөөн хийж, харин эрдэмтэд эдгээр дасгалыг хийж байгаахурд, түүнчлэн сайн дурынхны бие дэх миелиний тоог харьцуулсан байна.

Эрдэмтэд шаардлагатай хэмжээний миелинийг биед байлгаж,мэдрэлийн эсийг сөрөг нөлөөллөөс хамгаалж, улмаар хөгшрөх үйл явцыг зогсоох юмуу удаашруулж чадах бэлдмэл гаргаж авах ажилд ойрын үед орох бодолтой байгаа ажээ.

Вашингтоны их сургууль болон Кейогийн их сургуулийн судлаачдын гаргаж авсан никотинамидмононуклеотид (NMN) гэдэг бэлдмэлийг одоо клиникийн нөхцөлд туршиж байгааг хэвлэлд мэдээлсэн байна.

Никотинамидмононуклеотид бол рибоз болон фосфорын хүчлийн үлдэгдэл бүхий никотины хүчлийн амидын нэгдэл бөгөөд хүнсний янз бүрийн бүтээгдэхүүн, тухайлбал сүүнд байдаг органик молекул юм.Хэрвээтуршилт сөрөг үр дагаваргүй болвол, NMN-ийг үнэхээр залуужуулагч анхны бэлдмэл болгон үйлдвэрлэхгэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ