Ардчилсан хувьсгалд оролцож байсан ахмадуудын судалгааг гаргана
Судалгаа авах тухай албан бичгийг УИХ дахь АН-ын бүлгээс Монголын Ардчилсан Холбооны тэргүүн Х.Баттулгад, Шинэ дэвшилтэд холбоонд, Ардчилсан социалист хөдөлгөөнд тус тус хүргүүлжээ. Уг албан бичигт:
"УИХ-аар “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулиар Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт үзүүлэх харилцааг зохицуулах юм.
Гэтэл энэ хуулийнтөсөлд Монгол улсын иргэн болсон бид хүний эрх, эрх чөлөөгөө баталгаажуулж, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, иргэний эрхээ баталгаажуулж чадсан Монголын Ардчилсан хувьсгалд оролцсон ахмад зүтгэлтнүүдийг хамруулахгүйгээр уг хуулийг батлуулахаар Монгол Ардын Намын гишүүд, олонхиороо түрүү барин хэлэлцэж байна.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Ардчилсан хувьсгалд оролцож явсан ахмад зүтгэлтнүүдийг хамруулан тэдэнд төрөөс дэмжлэг, хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төсөл санаачлах гэж байгаа тул Ардчилсан хувьсгалд оролцож явсан ахмадуудын судалгааг нарийвчлан гаргаж 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт ирүүлнэ үү.” гэжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ