280 цагийн албадан ажлыг 1,5 сар баривчлах ялаар сольж шийдвэрлэжээ

Увс аймгийн прокурорын газраас Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын зааварт заасны дагуу прокуророос хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудын хувийн хэрэгт танилцахад ялтан Б-нь хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа захиргааны арга хэмжээ авагдсан, ялтан О-нь албадан ажил хийлгэх ял эдэлж байх хугацаандаа ажлаа дур мэдэн орхисон зөрчлүүдийг тус тус гаргасан хяналтаар илэрчээ.
Иймд ялтан Б-ийн эдлээгүй үйлдсэн 8 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, ялтан О-ийн 280 цагийн албадан ажил хийлгэх ялыг баривчлах ялаар солиулахаар прокурорын дүгнэлт бичиж Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс ялтан Б-д эдлээгүй үлдсэн 8 сар 29 хоногийн ялыг биечлэн эдлүүлэх, ялтан О-ийн 280 цагийн албадан ажил хийлгэх ялыг 1 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус сольж шийдвэрлэсэн байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ