Улаанбаатарт 22 хэм хүйтэн байна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв, Дундговийн нутгаар, маргааш өдөр Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Өнөө шөнө Өвөрхангай, Төв аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутгаар, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 01 дүгээр сарын 27-ны 20 цагаас 01 дүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө хүйтэрч 21-23 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орж,цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруунөмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
2017 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 29,31-нд хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс,Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ