Гурван мэс засалч, хоёр хавдар, 32 цаг үргэлжилсэн мэс засал

Энэ явдал Хятадын Фузянь мужид болсон бөгөөд тухайн үедээ интернэтэдих дуулиан тарьжээ. Тэнхэлгүй болсон гурван мэс засалч мэс заслын өрөөний шалан дээр нам унасан гэрэл зураг сүлжээнд гарсан байна. Тэд32 цаг үргэлжилсэн маш нарийн мэс заслыг дөнгөж дуусгаад байсан нь тэр аж!
Мэс засал маш удаан үргэлжилсэн учир, эмч нар тэсэх болов уу хэмээн сэтгэл зовинож эхлэсэн. Тэгээд тэд гэнэт ядарч унавал яана? хэмээн өвчтөний хамаатан Хан Бакин ярьжээ.
Мэс засал амжилттай болсон байна. Мэс засал дуусмагц гурван эмч шалан дээр нам унажээ. Тэдний зураг Хятадын нийгмийн сүлжээгээр тэр даруй тарсан байна. Зарим хэрэглэгч сэтгэгдэлдээ эмч нар өвчтөнийг аврахынтөлөө амь насаа ч зольж чадна гэж бичиж байжээ. Мэс засал удаан үргэлжлэх нь мэс засалчдын хувьд хэвийн үзэгдэл гэж харин эмч нар ярьж байсан байна.
Мэс заслын үеэрхоёрын зэрэгхавдар авах ёстой байсан гэж эмч Чэн Зяньпин ярьжээ. “Өвчтөнийн артерийн судасны хананд цүлхэн үүсч,тархины хавдартай байсан юм. Бид энэ хоёр асуудлыг нэг мэс заслын үеэр шийдэх хэрэгтэй байлаа. Ингэхийн тулд өвчтөнд мэс заслын янз бүрийн зургаан засал хийхэд хүрсэн, Ингэх нь амаргүй, эрсдэлтэй бөгөөд цаг хугацаа шаардаж байсан юм. Хэрвээнэг хавдрыгавч, нөгөөгий нь гэмтээвэл,муугаар дуусчболох юм” гэж тэр хэлсэн байна.
Мэс засал хийх хугацаанд эмч нар ээлж ээлжээр хоёр цаг л амарчээ. Мэс засал 32 цаг үргэлжилсэн нь анагаах ухааны дээд амжилт болсон байна.
Сүлжээнд гарсан бидний зургийн ашиг тус юу байж болохов гэвэл, эмч, өвчтөн хоёр бие биеэ илүү сайн ойлгож, бие биедээ илүү итгэж эхлэнэ гэж Чэн эмч үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ