О.Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын Красноярск хотноо олимпийн хошой, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн болж буй билээ. Тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгөн, 58 кг-ын жинд Э.Гантуяа хүрэл медаль хүртсэн байна.

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, АНУ, Япон, Болгар зэрэг 17 орны бөхчүүд барилдаж байгаа бөгөөд манай улсын 39 бөх зодоглосон юм.

Өнөөдөр тус тэмцээний эрэгтэй 61, 86, 125 кг, эмэгтэй 53, 55, 63, 75 кг жингийн барилдаанууд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ