Хоёр иргэний цогцсыг хайхаар мөс бутлаж зөөвөрлөж байна

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыгэнэ сарын 13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын, Аврах тусгай ангийн, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаныхан, ар гэр болон орон нутгийн иргэд, нийт 68 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, иргэн Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар 9 хоног ажилласан. Гэвч цогцосыг олоогүй тул хохирогч тус бүрийн ар гэрийнхний хүсэлтээр эрэн, хайх аврах ажиллагааг энэ сарын 22-ны 16:30 цагт түр зогсоосон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Уг газрын алт олборлогч “Улз гол” ХХК-тай зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажлыг энэ сарын 27-ны 16:30 цагаас тус компанийн ажилтнууд, Онцгой байдлын газрын болон Цагдаагийн албан хаагчид, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр дахин эрлийн ажиллагааг эхлүүлж нуурын мөсийг хагалж зөөвөрлөж байгаа аж. Өчигдрийн байдлаар мөсийг бутлаж зөөвөрлөн усыг соруулан ажиллаж байгаа юм байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ