"Болор цом"-ын эзнээр Сүхбаатар нутгийн найрагч тодров

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга уянгын “Болор цом” наадам 34 дэх жилдээболж өндөрлөлөө.Энэ жилийн наадам Дорнод аймагт болж 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс 30 найрагч тайзнаа шүлгээ уншиж өрсөлдсөн юм. Айргийн тавд яруу найрагч А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх, Б.Гансүрэн, Ч.Ууганбаяр, Б.Батсайхан нар тунаж үлдсэнээс Сүхбаатар аймгийн яруу найрагч Борхүүгийн Батсайхан энэ удаагийн “Болор цом” наадмын эзнээр тодорчээ. Б.Батсайхан нь Сүхбаатар аймгийн яруу найрагч бөгөөд аймгаасаа анхны цомын эзэн болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ