"С.Эрдэнэ фракцыг үл тоож ажиллах мандатаа авч байна"

АН-ын шинэчлэлийг удирдлагаасаа эхлүүлэхээр шийдсэн тус намын даргыг сонгох сонгууль өчигдөрөндөрлөв.
Улсын хэмжээнд 70 гаруй хувийн ирцтэй байсан сонгуулийн үйл ажиллагаанд гарсан зарим нэг үйлдлүүдийг эс тооцвол амжилттай болсон гэж дүгнэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеэр сонгогчдын сонголтод нөлөөлөх гэсэн оролдлого Л.Гантөмөрийн дэмжигчдийн талаас гарсан, мөн мөнгө тараасан асуудал С.Эрдэнийн нэрээр цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээсэн нь парламентын сонгуулиас дутахааргүй өрнөлтэй байлаа. Гэвч эдгээр нь нотлогдоогүй тул ач холбогдолгүй гэсэн тайлбарыг тус намаас өгч байна. Энэ талаар Ардчилсан намын даргын суудлаа тун удахгүй хүлээлгэн өгөх гэж буй З.Энхболд хэлэхдээ “Манай намын гишүүд тав, аравхан мянган төгрөгт автагдахгүй, өөрийнхөөрөө л сонголтоо хийнэ. Ер нь сонгууль эхлэхэд л сонголтоо хийчихсэн байсан нь судалгаанаас харагдаж байгаа юм. Нэр дэвшигчид ч ялагдлаа хүлээгээд цаашид хамтран ажиллаад явах байх гэж найдаж байгаа. Янз бүрийн зарга хийгээд явах юм бол муухай л харагдах байх. Фракцуудаас гуйж дарга болдог, олигархуудтай зохицож, тэдний харцаар амьдардаг намын дарга Энхболдоор дуусч байгаа юм. АН-ын шинэ дарга С.Эрдэнэ бол ямар ч фракц, олигархыг үл тоож ажиллах, улс орныхоо төлөө ажиллах, намаа ялалтад хүргэх талаар ажиллах бүрэн мандатаа анх удаа авч байна.” гэж ярьлаа. Ямартай ч урьдчилсан байдлаар дүн гарсан.
Өнгөрсөн шөнийн байдлаар 20 аймаг, 8 дүүргийн дүнг АН-ын сонгуулийн хороо хүлээн авчээ. Уг дүнг тус намын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар танилцууллаа:
Н.Алтанхуяг-1640,60
Ж.Батзандан-1012,36
Л.Гантөмөр-1279,43
С.Эрдэнэ-2714,45
Д.Эрдэнэбат-801,38
Үүгээр нийт авах ёстой 8350 онооноос 7450 оноог аваад байгаа юм байна. Төв аймаг, Сонгинохайрхан дүүргийн мэдээ ирж үлдэгдэл 900 оноог нэмснээр сонгуулийн дүн эцэслэн гарах юм. Тиймээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж албан ёсоор мэдээлэл хийхээр болсон байна. Тус тойргуудын дүн гараагүйн учрыг тодорхойлж хэлж мэдэхгүй байгаа аж. Учир нь бүгд утсаа салгаад хариулахаа больсон гэдэг тайлбарыг Сонгуулийн хорооны дарга өгч байв.
Тус намын 119 мянган гишүүд албан ёсоор намын татвараа төлж, сонгууль өгөх эрхтэй болсон ч дахиад 15 мянга орчим гишүүд нэмэгдэх боломжтой байсан ч бүртгэлийг хүчингүйд тооцсон нь бас сонгуулийн үеэр маргаан дагуулж байсан юм. Ийнхүү улс төрийн намын дарга анх удаа нийт гишүүд дундаас сонгогдох ардчилсан сонгуулийг Ардчилсан нам зохион байгууллаа. Харин энэ намын цаашдын алхам бүр нийт монголчуудын анхаарлын төвд явах бөгөөд намын гишүүд төдийгүй бусад олон нийт 2020 оны УИХ-ын сонгуулиар С.Эрдэнэд дүнгээ тавих болно.
Сонгуульд ялалт байгуулсан байдлыг аймаг, дүүргээр нь авч үзвэл:
Архангай аймаг /С.Эрдэнэ/
Дархан-Уул аймаг /С.Эрдэнэ/
Чингэлтэй дүүрэг /С.Эрдэнэ/
Баянзүрх дүүрэг /С.Эрдэнэ/
Баянхонгор аймаг /С.Эрдэнэ/
Булган аймаг /С.Эрдэнэ/
Хөвсгөл аймаг /С.Эрдэнэ/
Налайх дүүрэг /С.Эрдэнэ/
Багахангай дүүрэг /С.Эрдэнэ/
Баянгол дүүрэг /С.Эрдэнэ/
Хан-Уул дүүрэг /С.Эрдэнэ/
Төв аймагт /С.Эрдэнэ/
Завхан аймаг /Н.Алтанхуяг/
Баян-Өлгий аймаг /Н.Алтанхуяг/
Ховд аймаг/Л.Гантөмөр/
Багануур дүүрэг /Д.Эрдэнэбат/
Сонгинохайрхан дүүрэг /Н.Алтанхуяг/
Говь-Алтай аймаг /Н.Алтанхуяг/
Хэнтий аймаг/Д.Эрдэнэбат/
Дундговь аймаг /Н.Алтанхуяг/
Өмнөговь аймаг /Н.Алтанхуяг/
Өвөрхангай аймаг /Л.Гантөмөр/
Сүхбаатар аймаг /Ж.Батзандан/
Сэлэнгэ аймаг /Д.Эрдэнэбат/
Орхон аймаг /Н.Алтанхуяг/
Сүхбаатар дүүрэг /Л.Гантөмөр/
Дорнод аймаг /Н.Алтанхуяг/
Говьсүмбэр /1. Л.Гантөмөр, 2. Н.Алтанхуяг/
Дорноговь аймаг/1.Л.Гантөмөр, 2.Ж.Батзандан/
Увс аймаг /1. Н.Алтанхуяг, 2. Л.Гантөмөр/
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ