Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 Сүхбаатар дүүргийн онцгой комиссын гишүүдийн сургалт Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд эхэлж байна. Сургалт 13.00 цаг хүртэл үргэлжилнэ.
11.00
- Хан-Уул дүүргийн "Нэхмэлийн шар” байрны оршин суугчид дахин төлөвлөлтийн тендер цуцлагдсантай холбоотой асуудлаар MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "2016 оны Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" сэдвээр өөрийн байранд хэвлэлийн бага хуралтай.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 01 сарын 30-ны 11 цагаас "Мөнх тэнгэрийн хууль хэрэгжиж эхэллээ" сэдвээр Мөнх тэнгэрийн оньс төвөөс мэдээлэл хийнэ.
11.30 Нийслэлийн төлөвлөгөөний газрынхан улсын комисст хууль бусаар барилга хүлээн авсан талаар "Бүрэн цутгамал" ХХК-иас MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00
- Ардчилсан Намын даргын сонгуулийн дүнг Төрийн ордонд танилцуулна.
- "Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө" хөдөлгөөн өрнүүлж ард түмэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив тусламж цуглуулах уриалга гаргаж Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын удирдлагуудтай уулзана.
14.00 “Universe best songs-2017" шоуны талаарх мэдээллийг MN-Мэдээллийн төвд танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ