Шүршүүрт байнга орох нь дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэнэ

Шүршүүрт орох нь сайхан харагдахад төдийгүй, бас цэвэр цэмцгэр байхадшаардлагатай. Гэвч өдөр бүр шүршүүрт орох хэрэггүй гэнэ. Хэтэрхий байнга орох ньмикробиом буюу олон хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөгддөг хүний өвөрмөц экосистемд хор хүргэж, давын өмнө дархлааны тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн, тэр ч байтугай зүрхэнд муу гэдгийг америкийн Ютагийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа харуулж байна.
Микробиом ньхүний биен дээр болон түүний дотор амьдардаг бактери, вирус болон бусад микробоос бүрддэг аж.Энэ бүгд нь эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай бөгөөд харин ийм экосистем алдагдах нь янз бүрийн өвчин тусахад хүргэж мэдэх гэнэ. Тиймээсөдөр бүр шүршүүрт орох нь эрүүл ахуйн үүднээс ашиг тустай мэт санагдаж болох ч, харин эсрэгээр шууд сөрөг нөлөөтэй байдаг байна.
Эрдэмтэд Венесуэл, Бразилд аж төрдөг Яномамо омгийнхныг анхааралдаа авсан бөгөөд тэдний микробиом нь бусад хүнийхээс тэс өөр ажээ.
Мөн огт шүршүүрт орохгүй байх тухай яриа байж таарахгүй.Харинтодорхой хугацаанд, жишээлэхэдөдөр өнжөөд шүршүүрт орж байхыг зөвлөж байна. Гэхдээ хүн бүр өөр өөр, тиймээсбүх зүйл нь тухайн хүнийшүршүүрторох шаардлага хэзээ гарахаас багагүйшалтгаалдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ