Харри Поттертай үйлийн үргүй адилхан Красноярскийн залуу

Австрийн “Heute” сонин Дэниел Рэдклиффийн тоглосон алдартай баатар Харри Поттертай гайхалтай адилхан Оросын нэг залуугийн зургийг анзаарчээ.
Красноярскийн тэр залуу өөрийн гэрэл зургуудыг Instagram-дтавьж, ингэснээр Холливудын одтой үйлийн үргүй адилхан байснаар тэд сүлжээнд их нэрд гарч байна гэж телевизийн RT сувгаар мэдээлжээ. Тэр залууг Николай Последа гэдэг, худалдагчийн ажилтай.
Сүлжээний хэрэглэгчид түүний нийтлэгдсэн зураг бүрийг үзээд, энэ чинь Харри Поттер биш үү хэмээн бичиж, түүнд залуу шидтэний тухай номын “шившлэгийг” илгээдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ