20 жилийн өмнө таг сохорсон эр гэнэт хараа оржээ

Телевизийн “CBS New York” сувгийн миэдээлснээр, 1997 онд бүрэн хараагүй болсон хотын нэг эмнэлгийн өвчтөн гэнэт хараа орсон байна. Эмч нар үүнийг гайхамшиг гэж тодорхойлжээ.
Мюррей-Хиллийн Кевин Кафлин харааны ноцтой өвчний улмаас бараг 20 жилийн өмнө сохорсон байна. Тэгэхэд тэр 36 настай байжээ. “Битүү, маш өтгөн манан харж байгаа юм шиг санагдаж байсан” гэж 55 настай эр ярьжээ.
Одоо мань эр итгэл төгс зугаалдаг болжээ. Түүний харааны 70 хувь нь сэргэсэн байна. Түүгээр ч барахгүй, хараа нь өдрөөс өдөрт сайжирч байгаа гэнэ. “20 жилийн дараа хот ямар болсныг, энэ бүх байшин барилга, галт тэрэгний төв буудлыг харах нь үнэхээр гайхалтай” гэж Кевин баярлан өгүүлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ