Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар С.Эрдэнийг эсэргүүцлээ

АН-ын даргын сонгуулийн урьдчилсан дүнгээр С.Эрдэнэ үнэмлэхүй ялалт байгуулаад буй.Тэгвэл түүний ялалтыг АН-ын даргад нэр дэвшсэн Ж.Батзандан, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар эсэргүүцэж, АН-ын сонгуулийн хороонд хандан гомдол гаргажээ.

Тэд С.Эрдэнийн сонгуулийн штабаас сонгогчдод мөнгө тараасан, мөн сонгогчдыг санал өгөх байр руу зохион байгуулалтайгаар тээвэрлэж, саналыг нь худалдан авсан зэрэг зөрчил гаргасан бөгөөд эдгээр үйлдэл нь баримттай тул түүнд хариуцлага тооцож,нэр дэвшигчээс хасахыг хүссэн байна.

АН-ын даргын сонгуульд 119 мянган сонгогч оролцож санал өгөх байснаас 70 хувийн ирцтэйгээр явагдаж өндөрлөжээ. Нэр дэвшигчид нийт 8350 оноо авахаас С.Эрдэнэ 2714.45 оноо, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо авчээ.

Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар С.Эрдэнийг эсэргүүцлээ

Сонгуулийн нэгдсэн дүнг өнөөдөр 12.00 цагт Төрийн ордонд танилцуулна.

Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар С.Эрдэнийг эсэргүүцлээ

Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар С.Эрдэнийг эсэргүүцлээ

Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар С.Эрдэнийг эсэргүүцлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ