ОУВС-гийн төлөөлөгчид иржээ
Олон улсын валютын сангийн төлөөлөгчид өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл Монгол Улсад ажилласан. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шилжилгээ хийгээд буцсан билээ. Тэд 2016 оны сүүлээр дахин ирэх төлөвлөгөөтэй байсан ч тодорхой бус шалтгаанаар хугацаа хойшилсон.
Харин өнөөдөр /2017.01.30/ ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөл ирсэн байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлж буйгаар “ОУВС-гийн эхний хүмүүс нь өнөөдөр ирсэн. Маргааш зарим хэсэг нь ирнэ. Ням гаригт нэмж төлөөлөгч ирнэ. Ингээд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр эцсийн шатанд орох юм” гэлээ.
Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийнхантай ажиллаж, “Standby credit facility”, “Standby arrangement” гэдэг хоёр хөтөлбөрийн алинд нь хамрагдах тухай шийдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ