Улаанбаатарт 16 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэдзориулсанмэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байх боловч цаашдаа ихэнх нутгаар

өдөртөө хүйтний эрч суларна.

2017 оны 01дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.Цас орохгүй.Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 23-28 градус,Хүрэн бэлчир, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын талаар 12-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ