Ертөнцийн шинэ мисс хоол хийх, аялах дуртай нэгэн гэнэ

Франц бүсгүй Ирис Миттенэролон улсын нэр хүндтэй “Ертөнцийн Мисс” тэмцээнд түрүүлэв. Шувтаргын тэмцээн нэгдүгээр сарын 30-нд Манил хотод болсныг Франс пресс агентлаг уламжилжээ.Бусад орны 85 бүсгүй түүнтэй өрсөлдсөн байна.
Лилль хотын уугуул 24 настай бүсгүй оюутан бөгөөд эрүү-нүүрний мэс засалч болох бодолтой байгаа ажээ. 2016 онд бүсгүй “Францын мисс” тэмцээнд түрүүлж, үүнээснэг жилийн өмнө “Нор-Па-де-Калегийн мисс” болсон байна.
Миттенэр спортын хүч самбаа шаардсан төрлүүдийг сонирхож, аялах дуртайгаас гадна хоол, ялангуяа франц хоол амттай сайхан хийдэг ажээ.
Бүсгүй “Ертөанцийн Мисс” тэмцээнд түрүүлсэн хоёр дахь франц эмэгтэй болов.Түүний өмнө Лоррен Кристиан Мартель тээр 1953 онд түрүүлж байжээ.
Нөхөрт гараагүй 18-аас 26 хүртэл насны бүсгүйчүүд л “Ертөнцийн Мисс” тэмцээнд оролцож болдог юм. Анхны тэмцээн 1952 онд АНУ-д болжээ
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ