Токитэнкү А.Хүчитбаатар таалал төгсчээ

Арлын орны дэвжээнээ монголын агуу хүчтэнүүдийн төлөөлөл болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар таалал төгсчээ.

2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан, "Токицүказэ" дэвжээний сүмоч байсан, Монгол Улсын начин Алтангадасын хүү Токитэнкү Хүчитбаатар зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм. А.Хүчитбаатар “Lymphoma” хэмээх цусны хорт хавдрын улмаас жил гаруй хуагцаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн наймдугаар сард зодог тайлсан билээ. 36 настайдаа зодог тайлах болсон тэрээр мэдээлэл хийхдээ "Эхлээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Энэ бүх эмчилгээний дараа сүмод барилдахын тулд бие бялдараа сэргээхэд хэцүү юм байна. Миний цор ганц хийж чадах зүйл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх байсан" хэмээн А.Хүчитбаатар хэлж байсан билээ.

Ум сайн амгалан болтугай.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ