Залуучуудын шигшээ баг азийн тэмцээний бэлтгэлээ базаасаар байна

Ирэх тавдугаар сард "Азийн 20 хүртэлх насны футзалынаварга шалгаруулах тэмцээн"-д оролцох Монголын залуучуудын шигшээ баг эдгээр өдрүүдэд бэлтгэлээ базаасаар байна.

Манай 20 хүртэлх насны шигшээ баг эх орондоо тогтмол бэлтгэл хийж, футзалын лигийн гурван удаагийн аварга "Унаганууд" клубтэй хоёр нөхөрсөг тоглолт хийгээд амжсан. Түүнчлэн Улаан-үүд хотын "Супер лиг"-т өрсөлдөж одоогийн байдлаар долоон тоглолт хийгээд байна. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай 20 хүртэлх насны шигшээ баг өнгөрөгч амралтын өдрүүдээр "Супер лиг"-ийн дөрвөн тоглолт хийхдээ гурав хожиж, нэг хожигдон есөн оноотой эх орондоо эргэн ирлээ. Тийнхүү манай шигшээ баг 13 оноотой болж, 12 багтай "Супер лиг"-ийн тавдугаар байрт бичигдээд эхэллээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ