Нэг айлын хүмүүс тавиуртай хувцсандаа даруулж нас баржээ

Испанийн Аликант хотын нэг гэр бүлийнхэн тавиур дээр тавьсан олон зуун килограмм хувцсандаа даруулж амь насаа алджээ. “La Vanguardia” сонинд ингэж бичсэн байна.

Нэг гэр бүлийн 50 настай нөхөр, 49 настай эхнэр болон тэдний 12 настай охин өнгөрсөн бямба гарагт шилжих шөнө амь үрэгджээ. 18 настай охин нь үдийн алдад сэрснээр тэднийг олсон байна. Бүсгүй өрөөнөөсөө гарах гэхэд хаалга нь онгойгоогүйг хэвлэлд мэдээлжээ. Нөгөө өрөөндөө арай л гэж орсон тэр овоолгоостой хувцас харж, цагдаа дууджээ.

“Quotidiano.net” сайтад бичсэнээр, гурван хүн бүтэж нас барсан байна.

Эхнэр, нөхөр Марокко улсаас гаралтай бөгөөд испанийн харъяат ажээ. Хэвлэлд дурдсанаар, тэд хувцас хунараа хадгалахын тулд шалнаас тааз хүртэл өч төчнөөн тавиур хийсэн байна. Тэд хураасан хувцсаа тогтмол худалддаг байжээ.

Үүнээс гадна, энэ айлын хүмүүс хуучин эд зүйлс цуглуулж, нийгмээс зожигрох, алмай байдалд ордог сэтгэцийн гажиг болох Диогенийн хамшинжтэйг мэдээлж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ