ЕБС-ийн амралт дууссантай холбоотойгоор хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол гарч байна

Замын цагдаагийн алба хаагчидгудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 32 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 250 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээс авчүзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1 байна. Тухайлбал: БЗД-ийн нутаг Дарь эхийн зам, Шилэн соёмбо ХХК-ны зүүн замд N.Vanetteмаркийн авто машины жолооч Д нь H.Avante маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 29 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтсэн.Жолооч М нь согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
Орон нутагт: Архангай аймгийн Их тамир сумын нутаг Таван тээг гэх газрын асфальтан замд T.Landcruiser маркийн Н жолоочтой авто машин онхолдож 49 настай эрэгтэй Н-ийн амь нас хохирч 3 хүн гэмтсэн. Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар улирлын амралт дуусчхичээл сургууль эхлэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцогч тэр дундаа хүүхдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор хараа хяналт, асран хамгаалагчгүй, буруу тээвэрлэлтээс шалтгааланхүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.Өчигдөрхүүхэдтэй холбоотой зам тээврийн 3осол бүртгэгдсэн байна.
БЗД-ийн нутаг Нянтайсүрэнгийн гудамж, БХИС-ийн баруун замд H.Accentмаркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 08 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн.
Хүүхдийг гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх,тээврийн хэрэгслээр аюулгүй зөв тээвэрлэхэд эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо хамгийн чухал байдаг. 0-10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцуулах, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга зөвлөж зааварлах, зөв үлгэр дуурайлалыг үзүүлдэг байх, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь хэрэглэж хэвшин аюулгүй байдлыг нь хангаж оролцуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ