Олны танил жүжигчний хүү 12 давхраас унаж амь насаа алджээ

Баянзүрх дүүргийн нутаг, “Рояал Кэстл” хотхоны ...-р байрны 12 давхраас нэгэн иргэн унаж, амиа алдсан хэрэг энэ сарын 29-нд гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач залуу олны танил жүжигчний /нэрийг нь нууцлав/ хүү байжээ. Тэрээр 21 настай бөгөөд чухам юунаас болж амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газарт цагдаа нар үзлэг шалгалт хийх үедээ хар тамхи мансууруулах төрлийн бодисын уут, гаанс олжээ.

Хэрэг гарах үед талийгаач ганцаараа биш найзуудтайгаа хамт байсан аж. Улмаар уг хэрэгт холбогдуулан цагдаа нар 12 иргэнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Одоогоор талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Үүний дараа амиа хорлолт уу, гадны нөлөөтэй амиа алдсан уу гэдэг тодорхой болох аж. Хэргийг Баянзүрх дүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ