Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. 09.00 цагт "Чингис" зочид буудлын хурлын танхимд "Монголын үндэсний хоршоологчдын V чуулган" болох гэж байна.
  2. 11.00 цагт Элсэлтийн Ерөнхий Шалгалтын Бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний төвөөс MN мэдээллийн төвд Хэвлэлийн бага хурал хийнэ.
  3. Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдана.
  4. 11.00 цагт Спортын төв ордны гурван давхарын хурлын танхимд /303 тоотод/ БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсээс зохион байгуулж буй биеийн тамир, спортын салбарын шилдэг судлаач шалгаруулах уралдааны талаар мэдээлэл хийнэ.
  5. 11.00 цагаас Энэ жил хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчин, томуу, томуу төст эмгэгийн халдвар, тархалт өсөн нэмэгдэж, эмчилгээ үйлчилгээний асуудлаарх хэлэлцүүлгийг Хэвлэлийн Хүрээлэн зохион байгуулна.
  6. 14.00-16.00 цагаас “Оргил рашаан сувилал” нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ