Байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав

Украины зүүн нутгийн мөргөлдөөний талууд “бүхий л дайсагнасан ажиллагаагаа” нэн даруй зогсоож, гал зогсоох хэлэлцээрийг сахих ёстой. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мягмар гарагт ингэж мэдэгджээ.
Донбасс дахь мөргөлдөөн минскийн тохиролцоог шууд зөрчиж буй хэрэг юм гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Хүн амд хүмүүнлэгийн тусламж нэн даруй, саадгүй үзүүлж, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тусгай мониторингийн төлөөлөгчдийг тэнд аюулгүйгээр нэвтрүүлж, мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах хүчин чармайлтыг сэргээхийг бид бүх талд уриалж байна” гэж Дюкаррик хэлжээ.
Үүнээс гадна Авдеевка, Ясиноватая, Донекц хотын ойролцоох тулалдаан шатлан өргөжиж, энгийн оршин суугчид хохирол амсаж буйд НҮБ сэтгэл гүнээ зовниж байгааг тэр илэрхийлсэн байна.
АНУ-ын төрийн департамент Украины зүүн нутгийн байдалд сэтгэл зовниж байгаагаа бас илэрхийлж, гал зогсоох горимыг нэн даруй сэргээхийг түрүүнд нь бас уриалсан юм.
Донбасст байдал хурцдаж буйд Оросын тал туйлын их сэтгэл зовниж байна. Ерөнхийлөгч Порошенко минскийн тохиролцоог мөрдөхийг хүсэхгүй байгаа хийгээд бэлэн бус байгааг Киевийн эрх баригчдын түрэмгий үйлдэл харуулж байна. Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Украины зүүн өмнөд нутгийн үйл явдлыг ингэж тайлбарлажээ. Донбасст цэргийн ялагдал хүлээснийхээ хариуд өшөө авахаас татгалзуулж, минскийн тохиролцоог тасалдуулах боломж олгохгүйн тулд Киевийн эрх баригчдад нөлөөлөхийг өрнөдийн орнуудад Оросын ГХЯ бас уриалсан байна.
Украины удирдлага Данбассын байдлыг зориудаар хурцатгаж байж болох юм. “Suddeutsche Zeitung” сонин германы засгийн газар дахь өөрийн эх сурвалжуудын хэлснийг иш татан ингэж бичжээ. “Порошенко оросын эсрэг хоригийг цуцлуулахгүй гэхдээ хэрэг дээрээ аль байдгаа хийх бодолтой байна гэж Германы засгийн газар үзэж байгааг сонинд дурджээ.
Донбассын Авдеевка суурингийн ойролцоох тулалдаан нэлээд хэдэн өдөр үргэлжилжилж, энэ нь Украины хүчнийхэн БН Донецк Ард Улсын нутаг дэвсгэрийг бөөн хүчээр буудаж байсан 2015 оны наймдугаар сараас хойшхи хамгийн ширүүн тулалдаан болж байна. Нэгдүгээр сарын 31-нд украины цэргийнхэн Донецкийн ойролцоох Ясиноватая хотыг гал нээх тийрэлтэт системээр бас бууджээ.
Киевийн эрх баригчид Украинд засаг солигдсоноос хойш хоёр сарын дараа тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк, Луганск ард улсын эсрэг 2014 оны дөрөвдүгээр сард цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. НҮБ-ын мэдээгээр, мөргөлдөөний явцад 10 мянга гаруй хүн амь үрэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ