“Хүүхдийн түлэгдэл эцэг эхийн хариуцлагаас” нэртэй аян зарлалаа

2016 оны тоо мэдээгээр 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны 76.5 хувийг түлэгдэлт эзэлж байна. Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн ба дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн III зэргийн түлэгдэлттэй байжээ. Эцэг эх асран хамгаалагчдын хараа хяналт, гэр орны орчинд халуун тогоон, плитка, индүү, ус буцалгагч цахилгаан хэрэгслээ та хаана байрлуулсан бэ гэдгээ анхаарч байгаарай. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн төвөөс “Хүүхдийн түлэгдэл эцэг эхийн хариуцлагаас” нэртэй нэг сарын аяныг зарласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ