Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын асуудлыг хойшлууллаа

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг хэлэлцсэний эцэст хойшлуулах шийдвэр гаргалаа.

Энэхүү төсөлд Зүүн баян-Ханги чиглэлд тавих шинэ төмөр замыг 1520 мм-ийн царигтай барихаар зааж, түүгээр гол төлөв төмрийн хүдэр тээвэрлэхээр төлөвлөсөн байв.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дээрх төслийг УИХ-аас өмнө баталж байсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигтэй зөрчилдсөн төсөл тул буцаахаас аргагүй байна. Иймээс нэг бол Засгийн газар төслөө татан аваад дахин хэлэлцээд бодлогодоо зохицуулж оруулж ир, эс бол УИХ-аас буцаах шийдвэр гаргана гэсэн юм.

Ийнхүү Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат төслийг татан авахаар болж, Байнгын хороо хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ