Дахин хүүхэдтэй болохыг хүссэн ч бүтээгүй хосууд дөрвөн ихэртэй болох нь

Их Британийн эхнэр, нөхөр Карла болон Пол Крозье охин Дарсигаа дүүтэй болгох гэж таван жил оролджээ. Хэд хэдэн удаа зулбаж, хуруу шилний тусламжтайгаар үр тогтоох гэж бүтэлгүй оролдлого хийсний эцэст сүүлчийнхээ аргыг хэрэглэхээр шийдсэн байна. Тэд ийм аргаар үр тогтоолгох сүүлчийн мөчлөгийн төлбөрийг хийхээр зээл авчээ.
Тийнхүү үр дүн хамгийн нааштай хүлээлтээс ч давж, одоо хос даруй дөрвөн ихэр хүүхэдтэй болох мөчийг хүлээж байна. Тэд энэ сэтгэл догдлом явдлынхаа тухай “Миррор” сонины сурвалжлагчид ярьжээ.
“Дөрвөн ихэр хүүхэдтэй болох гэж байгаагаа мэдээд нөхөр бид хоёр үнэндээ цочирдсон доо. Тэд маань цөмөөрөө охин” гэж Карла хэлсэн байна. Статистикийн мэдээгээр, ийм явдал 70 саяд ганцхан тохиолддог ажээ.
Өөрийн аз жаргалд одоо болтол мөн л итгэж чадахгүй байна гэж эцэг Пол хэлсэн байна. Тэдний том охин мөн л “хуруу шилний” хүүхэд гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ