Үхэх үед нүдний өмнүүр өнгөрсөн амьдрал жирэлздэгийг тайлбарлажээ
Израиль дахь Хадассын анагаахын төвийн эрдэмтэд хүн нас барах мөчид нүднийх нь өмнүүр туулж өнгөрүүлсэн амьдрал нь урсан өнгөрдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Туршилт судалгаа явуулах үед олон хүмүүс ийм үзэгдэлтэй тулгарч байсан аж.
Амьдралынх нь чухал мөчүүдийн хэсгээс давтагдан үзэгдэх явдал нь авто биологи дурсамжуудыг хариуцдаг тархины тухайн хэсгээс хамааралтай хэмээн эрдэмтэд тайлбарлажээ. Тархины тухайн хэсэг нь дурсамжуудын хэсгүүдийг дүрслэн, ой санамжийн бүхэл бүтэн гинжин хэлхээг үүсгэх боломжтой юм.
Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү гайхалтай үзэгдэл нь зөвхөн эрүүл саруул хүмүүсийн хувьд боломжтой гэнэ. Бас бие организмын болон сэтгэхүйн түвшинд хүн аюул мэдрэх мөчид илэрч болдог гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ