Ц.Нямдорж “Монголын бүх сэтгүүлчид худалдагдсан” гэж доромжлов

Сүүлийн үед Ц.Нямдорж гишүүнийг ганц шоу хийдэг асуудал нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болчихоод байгаа.Хэдийгээр энхийн цагаан тагтаа шиг зүйл яриад яваад байгаа ч саяхан тэрбээр хүүгээ “Эрдэнэт”-д шахаа хийхэд нь тусалсан талаараа ам алдчихсан. Тодруулбал, Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Анлимитед” буюу “Хязгааргүй” гэх компани 2004 болон 2006, 2007 онуудад “Эрдэнэт” үйлдвэр рүү бараа нийлүүлэх гэрээ хийж, зах зээлийн үнээс зургаа дахин өндөр үнээр “шахсан” түүхтэй. Тэгвэл тэрбээр өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр“Эрдэнэт” үйлдвэрийн шахаачдыг хаацайлж, сэтгүүлчдийг худалдагдсан хэмээн доромжлоод авлаа. Тэрбээр “Нэгдүгээрт, асар их мөнгө хаяж сөрөг мэдээлэл тарааж байна. Бүх сэтгүүлчидтэй, бүх телевиз, сонингуудтай хаалтын гэрээ хийсэн байгаа. Хоёрдугаарт, энэ нэг шахаа махаа шалгана гэж яриад байгаа. Шалгалтын ажлын хэсэг Эрдэнэтийн 49 хувийн л хувьчлалыг шалгана” гэлээ. Үүнээс харж байхад энэ удаагийн УИХ-ын ажлын хэсэг “Эрдэнэт”-д хийдэг байсан шахааг буюу Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын хүүгийн асуудлыг ярихгүй, шалгахгүй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ