5 аж ахуй нэгжид тохирлын гэрчилгээг олгох, сунгахаар боллоо

Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон удирдлагын тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж менежментийнтогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Гүнгэрваа “ ХХК, “Танан импекс” ХХК, ЦУОШГ-ынНислэгийн цаг уурын төвд2 жилээр олгох, сунгах, 5 аж ахуй нэгжид тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох, сунгах шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, “Монфреш” ХХК-ийн гурван нэр төрлийн бяслаг, “Бээст ноолиж” ХХК-ийн “Золотая” нэрийн савалсан цэвэр усанд тохирлын гэрчилгээг 3 жилээр олгож байна.
№ |
Аж ахуй нэгжийн нэр |
Баталгаажуулалтын объектын нэр |
Шийдвэрлэсэн нь: |
1 |
Чанарын удирдлагын тогтолцоогхэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох, сунгах |
||
1.1 |
““Гүнгэрваа“ ХХК“ ХХК |
Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэнбайдалд анхдагч аудитявуулсан тухай |
Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2018.09.18 хүртэл олгох |
1.2 |
ЦУОШГ-ын Нислэгийн цаг уурын төв |
Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэнбайдалд анхдагч аудитявуулсан тухай |
Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2018.09.18хүртэл сунгах |
1.3 |
“Танан импекс” ХХК |
Чанарын болон байгаль орчны менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016, MNS ISO14001:2016 стандаруудыг хэрэгжүүлсэн байдалд давтан аудит явуулсан тухай |
Чанарын болон байгаль орчны менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016, MNS ISO14001:2016 стандаруудыг нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг3 жилээр сунгах |
2 |
Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах |
||
2.1 |
“Монгол тамхи Со”ХХК |
·Янжуур тамхи 2 төрөл |
Тохирлын гэрчилгээгурьд гэрчилгээжсэн6 нэрийн тамхитай ижил хугацаагааролгох |
2.2 |
“Монфреш” ХХК |
·Бяслаг 3 нэр төрөл |
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох |
2.3 |
“Улаанбаатар зочид буудал’’ ХХК |
·Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ |
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах |
2.4 |
“Милко’’ ХХК |
·Нэрс болон чацарганы шүүс |
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах |
2.5 |
“Бээст ноолиж” ХХК |
· “Золотая” нэрийн савалсан цэвэр ус |
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох |
БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ