Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд Монгол Ардын намд 124 гишүүн элсүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
  2. 11.40 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойнд зориулсан Ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагчдийн бүтээлийн үзэсгэлэн, илтгэлийн тэмцээн болно.
  3. 13.00 цагаас Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордны 2 давхарт зохион байгуулагдана.
  4. 13.40 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ - УИХ, ЗГ болон албаны хүмүүс оролцоно.
  5. 14.00 цагаас Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно.
  6. Нийслэлийн “Нээлттэй ажлын байр” өдөрлөг болно.
  7. "Автотээврийн менежментийг сайжруулах жил - 2017" мэргэжил, арга зүйн зөвлөгөөнийг Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд зохион байгуулна.
  8. Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн Т.Д.Валовая Монгол Улсад 2 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд ажлын айлчлал хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ