2017 оны өвөл бага мөсдөлтийн үе эхэлнэ

Бүх нийтээр хүлээж байсан дэлхийн хэмжээний шинжтэй дулаарлын оронд бүр энэ өвөл манай гарагт шинэ мөсдөлтийн үе эхэлж байна. Британийн Нортумбрийн их сургуулийн судлаачид ингэж хэлжээ.

Бага мөсдөлтийн үе энэ өвөл эхэлж байгаа бөгөөд харин түүний оргил үе 2030 онд тохионо гэж хэвлэлд бичиж байна. Эрдэмтэд нарны толбуудыг ажиглажээ. Эдгээр толбо цөөрч, харин 13 жилийн дараа нарны идэвхижил барагцаалбал 60 хувиар буурах болж байна. Гэхдээ манай гарагийн дундаж температур хэдэн градусаар буурах нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Ойрын арван жилд наран дээрх толбоны тоо 64 хүртэл хувиар цөөрөхийг судалгаа харуулж байгаа юм. Ийм нөхцөлд дулаарна хэмээн найдах хэрэггүй болж байна.

"Бага мөсдөлтийн үе энэ өвөл эхэлж, харин 2030 он гэхэд жинхэнэ мөстөлтийн үе эхэлнэ" гэж Нортумбрийн их сургуулийн эрдэм шинжилгээний салбарын тэргүүн хэлсэн аж.

10 жилийн дараа Дэлхийд маш хүйтэн болно гэж английн эрдэмтэд мэдээлж байна. Оросын эрдэмтэд дэлхий дээр хүйтрэнэ гэдгийг бүр 2015 онд таамаглаж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ