Өчигдөр СХД-т олон объектод гал гарчээ

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр өчигдөр СХД-ээс хамгийн олон дуудлага иржээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Булгачин” 14 дүгээр гудамжийн 7 тоотод иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.01-ний өдрийн 07:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /16 настай, эрэгтэй/, иргэн Э /8 настай, эрэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нарөртөж түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 20 дугаар гудамжийн 24 тоотод иргэн Т-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.01-ний өдрийн 10:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны “Далан”-гийн 9 тоотод иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.01-ний өдрийн 14:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Орбит”-ын 35 дугаар гудамжны 610 тоотодиргэн Т-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.01-ний өдрийн 15:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” баарны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.01-ний өдрийн 20:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шар хад”-ны9 дүгээр гудамжийн 183/2 тоотодиргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.01-ний өдрийн 20:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,2 автомашинтайгаар;

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноён хангай” ХХК-ийн мод боловсруулах үйлдвэрийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.02-ны өдрийн 05:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 8 албан хаагч,2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ