НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын буцаан олголтыг Төрийн сангаас иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2016 оны турш худалдан авсан нийт бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувьтай дүйцэх хэмжээний мөнгийг Төрийн сангаас иргэдийн бүртгүүлсэн дансанд нь өчигдөр оройноос эхлэн шилжүүлжээ. Гэхдээ бүртгэлээ баталгаажуулсан бүх иргэдийн дансанд зэрэг орохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь Төрийн сангаас нэг өдөрт дээд тал нь 50 мянга гүйлгээ хийх хүчин чадалтай тул өдөрт 50 мянган иргэнийн дансанд буцаан олголтыг шилжүүлнэ гэсэн үг. Иргэдийн дунд аль нэг банкинд эхэлж үйлчилж байна гэсэн ташаа ойлголт явж байгааг албаныхан үгүйсгэж байгаа юм.

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт авахаар баримтаа бүртгүүлсэн иргэд хувийн мэдээллээ баталгаажуулаагүй бол хоёрдугаар сарын 15-ны дотор баталгаажуулахыг анхаарууллаа.

НӨАТ-ын орлого өмнөх жилээсээ 70 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн 38.800 бизнес эрхлэгч, татвар төлөгчид кассын машиныг тогтмол хэрэглэж, баримт өгч заншчээ.“ebarimt.mn” цахим системд бүртгэлтэй 620 мянган иргэн бүртгүүлсэн байна.

Ийнхүү өнгөрсөн онд төлсөн НӨАТ-ын 20 хүртэлх хувийг иргэд анх удаа буцаан авч эхэлжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ