УГТЭ хоёр ээлжээр ажиллаж байна

Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн 8-10 кабинет болон дуран, дүрс оношилгоо(рентген, хэвлийн ЭХО), лаборатори, зүрхний бичлэгийн тусламж үйлчилгээг 0800 - 2000 цагийн хооронд тогтмол үзүүлж эхлээд байна. Амбулаторид 2 ээлжээр ажиллаж эхэлсэн эхний өдөр буюу 02 сарын 01-ны 1500 цагийн үед 100 гаруй хүн 2-р ээлжийн тусламжийг авахаар ирсэн байлаа. Үйлчлүүлж буй иргэд 2 ээлжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ