УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна

Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэн учир хаалттай горимоор хуралдсан юм. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад, эргэн хуралдаж байна.

Үдээс хойших хуралдаан мөн хаалттай горимоор үргэлжилж байгаа юм. Ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбоотойгоор 40 гаруй гишүүн асуулт тавьсан бөгөөд асуулт, хариулт дуусаагүй тул одоо болтол хуралдаан хаалттай үргэлжилж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ