Өндөр настанг мөргөсөн жолоочийг эрэн сурвалжилж байна

Өнгөрсөн 12 дугаар сарын 15-ны өдрийн 12:10 цагт БГД-ийн 17-р хороо "Од кино театр"-ын урд замд 76 настай, эрэгтэй В-г марк, улсын дугаар тодорхойгүй автомашинтай жолооч мөргөж гэмтээжээ. Жолооч хохирогчийг автомашиндаа суулган ослын газрыг орхин, эмийн сан руу явж, эм авч өгөөд явсан зураг дээрх этгээдийг эрэн сурвалжилж байна. Тухайн хяналтын камерын он, сар, өдрийг тохируулаагүй бичигдсэн байсан учраас 2001 он гэж хугацаа гарч ирж байгаа гэдгийг цагдаагийн албанаас тайлбарласан юм.

ЖИЧ: Зам тээврийн осол, хэргийн талаар үзсэн харсан болон бичлэг дээрх этгээдийн талаарх мэдээ, мэдээллийг 93023000 дугаарын утсаар хүлээн авч байна.
МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ЧАНДЛАН ХАДГАЛЖ, ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ИРГЭНИЙГ УРАМШУУЛНА.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ