Иргэдийн зээл 6 их наяд орчим төгрөгийн үлдэгдэлтэй байна

Монголбанкнаас арилжааны банкуудын зээлийн тайланг танилцууллаа.

2016 оны 4 дүгээр улиралд иргэдийн зээл 5 их наяд 605 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаагийн 33,2 хувь буюу 1 их наяд 855,2 тэрбум төгрөг нь ипотекийн, 27,3 хувь буюу 1 их наяд 528,4 тэрбум төгрөг нь цалингийн, 12,4 хувь буюу 697,8 тэрбум төгрөг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, 9,8 хувь буюу 547,4 тэрбум төгрөг нь тэтгэврийн, 5,3 хувь буюу 298,1 тэрбум төгрөг нь хэрэглээний, 12,1 хувь буюу 678,1 тэрбум төгрөг нь бусад зээл байна.

Иргэдийн нийт зээлдэзлэх чанаргүй зээл 3,4 хувь байгаагаас хэрэглээний зээл 3,3 хувь, цалингийн зээл 2,2 хувь, ипотекийн зээл 2,2 хувьтай байна. Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт харьцангуй сайн байна.

Иргэдэд олгосон зээлийн дундаж хүү 19,2 хувь байгаа бөгөөд иргэдэд олгогдсон зээлийн дундаж хугацааны хувьд орон сууцны ипотекийн зээл 18,6 жил, цалингийн зээл 2,9 жил байгаа бол тэтгэврийн зээлийн хувьд 8,3 сар байна.

Тайлант улиралд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар аж ахуйн нэгж болон иргэдэд нийт 323,6 тэрбум төгрөгийн зээл олгож, тайлант улирлын эцэст нийт 40465 иргэд, 4840 ААН-үүд 1 их наяд 980 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гарчээ. Үүнээс 35,2 хувь буюу 697,8 тэрбум төгрөг нь ЖДҮ эрхлэгч иргэдийнзээл, 6488 хувь буюу 1 их наяд 282,2 тэрбум төгрөг нь ЖДҮ эрхлэгч ААН-ийн зээл байна.

ЖДҮ эрхлэгчдэд олгож буй зээлийн дундаж хүү болон хугацааг харьцуулахад иргэдэд олгож буй зээлийн хүү /23,1%/ харьцангуй өндөр, урт хугацаатай /28,6 сар/ байгаа бол ААН-ийн зээлийн хүү бага/18,5%/, харин дундаж хугацаа нь богино /22,5 сар/ байгаа юм байна.

Дэлгэрэнгүй тайланг ЭНДЭЭС үзнэ үү.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ