Ариун цэврийн цаасны үүсэл

Зориулалтын ариун цэврийн цаас хэрэглэж эхлэхээс өмнө эртний Римд давстай усыг гүцэнд хийн тавиурт тавьдаг байжээ. Харин эртний Викинчүүд ноос, Америкийн уугуул оршин суугчид шүүр мэт багцалсан эрдэнэшишийн навчсыг болон бүх төрлийн навчийг хэрэглэж байв. Тэгвэл Францын дээдсүүд энэ тал дээр машид анхаарч чухалчилдаг байсан ба ариун цэврийг сахихдаа маалинган даавууг хэрэглэж иржээ.

Эртний Хятадын хаадын үеэс цаасыг хэрэглэх тухай санаа байдаг байж. Түүнээс үүдэн сонин номын хуудсаар дэлхийн хүн ам хэрэгцээгээ хангаж ирсэн байв.

Зөвхөн 1857 онд Нью Йоркийн оршин суугч Жозеф Гайетти зөөлөн нимгэвтэр цаасыг ширхэглэж дөрвөлжин цаасан уутанд багцлан анхны ариун цэврийн цаасыг үйлдвэрлэсэн аж. Тэрээр энэ бүтээлдээ сэтгэл маш хангалуун байсан ч ариун цэврийн цаасан дээр нэрээ бичиж үлдээхийг хүссэнгүй.

Улмаар 1890 онд Америкийн цаасны үйлдвэрт хэрэглэгддэг хуйлсан ороомог цаасыг «Scott Paper» хэмээн нэрлэжээ.

Р.Сайхан-Уул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ