"Номхотгох цамц"-тай хуулийн төслиийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхныхэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төсөлд согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг Цагдаагийн байгууллагын харьяанд байх эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэхээр заасан. Ингэхдээ эрүүлжүүлэхэд орсон этгээдэд эмч хяналт тавих зохицуулалтыг мөн тусгаад байгаа аж. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбарласнаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэхийн тулд номхотгох цамц өмсгөн өлгийдөх юм байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийнхан гав, бороохой хэрэглэхээс илүү номхотгох цамц хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үзэж буй аж.

Өмнө нь буюу 2013 онд баталсан хуулиар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт эрүүлжүүлэхээр зохицуулж, мөрдөж байсан нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлж байгаа иргэдэд хүндрэл учруулж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулах нөхцлийг бий болгосон хэмээн хууль санаачлагчид үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ