МУИС-ийн оюутнуудын шаардлагад МУИС-ийн захиргаанаас тайлбар өглөө

МУИС-ийн Сургалтын төлбөр нь судлах хичээлийн багц цагийн төлбөр, суурь үйлчилгээний төлбөрөөс бүрддэг.Суурь үйлчилгээний төлбөр нь МУИС-ийн суралцагчийн суралцах эрхийг хадгалах, нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрдэнэ. Энэ нь эрдмийн хамт олон багш проффессор, бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн оюутнуудад үзүүлдэг төвлөрсөн үйлчилгээ, номын сан, (ном бүрдүүлэлт, олон улсын сэтгүүлийн онлайн эрх, номын сан болон оюутны бие даах төвийн ажилтны цалин хөлс, мэдээлэл, программ хангамж)-ийн үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаатай холбогдсон нэгдсэн үйлчилгээ, захиргаа, удирдлагын зардлын тодорхой хувь хэмжээ, оюутны байгууллага, клубын зардал, сургалтын орчинг сайжруулах (хангамж үйлчилгээний алба, үйлчилгээний ажилчдын цалин хөлс, үйл ажиллагааны зардал, МУИС-ийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламж, оюутны болоод хичээлийн анги танхмийн их бага урсгал засвар, сурах орчны тохижилт, сургалт судалгаа болоод бусад тоног төхөөрөмжийн элэгдэл) оюутны мэдээллийн үйлчилгээ (оюутны гарын авлага, холбогдох мэдээлэл, мэдээлэл технологийн үйл ажиллагааны төсөв, сургалтын мэдээллийн системийн үйл ажиллагаа, программ хөгжүүлэлт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл) зэргийг санхүүжүүлдэг болно.
МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессийн шаардлагад МУИС-ийн захиргаанаас өгсөн тайлбарыг эндээс үзнэ үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ