Дуучин С.Тэнгэр Сараатай хамтарч дуулна

МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа 20 жилийн дараа дахин хийх гэж буй “Аргагүй амраг” тоглолтоороо Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэртэй “Зүүдний говь” дууг хамтран дуулах гэж байна.
“Аргагүй амраг” этник цомогтоо ардын дуунуудаас гадна поп хатагтайн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсан байдаг билээ.
Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оозадалж байгаа сургаар нь Монголын рок попынхон, үнэнч фэнүүд нь ч Б.Сараад талархаж байгаа.
Гол нь нэмж сануулахад поп хатагтайн 30 жилийн ойн тоглолтын тасалбар дөрөв хоногийн өмнө дуусч, чамгүй олон фэнүүд нь хаалганы ард үлдсэн. Энэ удаад ч “Аргагүй амраг” тоглолтын тасалбар талаас илүү хувь нь захиалганд орж, эзэндээ очсон байгаа аж. ТоглолтCorporate convention center концертын танхимд хоёрдугаар сарын 10-ны 19-н цагт. “Аргагүй амраг” ахин тайзнаа ганцхан удаа!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ