“Номоо солилцъё” өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран зохион байгуулж буй “Номоо солилцъё” өдөрлөг 12.00-14.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно.

Тус өдөрлөгийг өнгөрсөн сард төв талбайд зохион байгуулж, сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт уламжлал болон зохион байгуулахаар болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ