Цасны баяр: Хүй 7 худаг руу автобус үйлчилж байна

“Мөнгөн Улаанбаатар”өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагаа өнөөдөр “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн Тээврийн газраас иргэдэд том оврын хоёр автобусаар үйлчлэхээр болжээ. Иргэдэд үйлчлэх автобус Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ – “Хүй 7 худаг” чиглэлээр явж байгаа бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 цагт тус тус үйлчилж байна.
Тайлбар: Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн унаагаар зорчих болно. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490 дугаараас авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ