Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагастцас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрччангарахыг анхааруулж байна.

2017 оны хоёрдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг,Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутнийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

2017 оны 02 дугаар сарын 06-наас02 дугаар сарын 10-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи6-7-нд нутгийн өмнөд хэсгээрсекундэд 14-16 метр хүрч ширүүснэ.6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ