Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

2017.2.5, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9
ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.2.5, Ням гараг
Наран ургах шингэх: 08.15-17.59
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ